WDAY$, 2024-11-23, 6:49 PM
TimoTy
Main My profile Registration Log outLogin
Logged in as GuestWelcome Guest | RSS
                                             



Main » 2009 » September » 30 » Монгол дарь жолооны курсууд
Монгол дарь жолооны курсууд
9:28 AM
Жолооны дадлага хийж байгаа сурагч замын тэмдэг харалгvй өнгөрчихжээ. Дэргэд нь сууж явсан багш машиныг нь зогсоогоод “Ямар тэмдэг байсныг хараад ир” гээд буцааж явуулав. Сурагч өнөөх тэмдгийн дор очсоноо эргэж ирээд “Нэмэх тэмдэг байна” гэж. Гайхсан багш тvvнээс яаж харсныг нь асуухад доороос нь жишvvлдэсхийн харчихаад ирсэн тухайгаа хэлэв.

Багш “Зогсохыг хориглоно” тэмдгийн доор очоод хажуулдан харвал дээр нь зурсан чагт тэмдэг vнэхээр л нэмэх тэмдэг шиг харагджээ. Энэ бол жолооны курст суралцаж байгаа хvмvvсийн дунд байнга тохиолддог хөгтэй явдлуудын нэг. Сvvлийн� жилvvдэд хvн� бvр л жолооч болох гэж дамжаанд сурч, болсон болоогvй vнэмлэх авдаг болжээ. Үvний сөрөг талыг хэн хvнгvй мэднэ. Жолооны дамжаа төгсөөгvй хvн ч ховор болж. Ингээд “Цагийн төрх” энэ удаа зун цагт хичээллэдэг болоод байгаа жолооны курсуудээр зочилсон юм. Бид жолооны курсуудийн ямар нэг муу, буруу vйл ажиллагааны талаар мэдээлэл цуглуулахыг зорьсонгvй.

Улаан дарцаг хийсгэсэн машин харвал “Жолоочгvй машин явж байна” хэмээн болгоомжилж холуур тойрдог жолооч нарын ярьдгаар дөнгөж машин барьж сурч байгаа жолооны шинэ сурагч нар яаж ч мэдэх улс байдаг гэнэ. Тэд аваар, осол гаргалаа гэхэд ямар ч хариуцлага хvлээдэггvй бөгөөд тийм тохиолдолд удирдаж яваа жолооны багш л “хэрэгт” унана. “Жолоочгvй машин” хот дотор зорчих гурван ангилал байдаг.






Category: Мэдээлэл | Views: 2697 | Added by: timoty | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:
Copyright MyCorp © 2024
Make a free website with uCoz